“Туваан сан”-аас уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээн амжилттай боллоо
2023.02.13

“Туваан сан”-аас уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээн амжилттай боллоо

Энэ жилийн тэмцээнд 2019-2022 оны тэтгэлэгт оюутнууд, Жолооны сургалт, VIP STUDENTS хөтөлбөрт хамрагдсан оюутан залуусын төлөөлөл 8 баг болон өрсөлдлөө.

Амралтын өдрөө спортоор нөхөрлөж өнгөрөөсөн тэмцээнд:

  • 1 байрыг 2021 оны тэтгэлэгт оюутнууд
  • 2 байрыг 2020 оны 1 дүгээр багийн тэтгэлэгт оюутнууд
  • 3 байрыг 2020 оны 2 дугаар багийн тэтгэлэгт оюутнууд эзэлж өргөмжлөл,медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

2023 оны шилдэг эрэгтэй тоглогчоор Эрдэнэ сумын 2021 оны тэтгэлэгт оюутан Санчир, шилдэг эмэгтэй тоглогчоор Цээл сумын 2020 оны тэтгэлэгт оюутан Батчимэг нар шалгарлаа. Тэмцээний дундуур сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн аварга шалгаруулсан ба 2020 оны Сүхбат, 2019 оны Доржмаа нар шалгаргав. Аймгийн оюутан залуус маань хамтдаа чөлөөт цагаа спорт, урлаг, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдан үр бүтээлтэй өнгөрөөж, нэг баг болон хөгжлийн түүчээлэгч нар байхыг хүсэн ерөөж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn