2023.01.31

Тойрогтоо ажиллах томилолтоо Төв аймгийн Алтанбулаг сумаас эхлүүллээ

Алтанбулаг сум 2022 онд 334,500 тоо толгой мал тоологдож, өнгөрсөн оноос 7.9 хувиар өссөн байна. Сумын хэмжээнд 770 малчин өрх, 107 мал бүхий өрхтэй.

Үүнээс өвөлжилт 150й өрхөд хүндэрч сумын Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн зүгээс шатахууны дэмжлэг үзүүлсэн нь зам гаргахад үр дүнтэй дэмжлэг болсон талаар орон нутгийн удирдлагууд онцолж байна.

Иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.


Мөн сумын сургууль, эрүүл мэндийн төв зэрэг нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.