Монгол Катар улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
2023.02.13

Монгол Катар улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахаймиг Монгол-Катарын парламентын бүлгийн даргын хувиар хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Элчин сайд хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг ойртуулан хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Монгол Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.