ХЭҮК-ын үе үеийн дарга, гишүүд, албан хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр хүний эрх хамгаалах үйлсэд нэгэн насны амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ХЭҮК-ын үе үеийн дарга, гишүүд, албан хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. /2023.02.10/
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ХЭҮК-ын дарга асан С.Цэрэндорж, Ж.Бямбадорж, гишүүн асан Г.Далайжамц, Ж.Дашдорж, Н.Ганбаяр, ахмад ажилтан Ж.Оюунхүү, Д.Ганболд болон ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нар оролцлоо.
Ахмад настны тухай хуульд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна гэж заасан.
Энэ дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2022 оны аравдугаар сарын 03-ны өдөр “Ахмадын сан” байгуулж, шаардлагатай төсвийг баталсан юм.
Ташрамд дурдахад, Ахмад настны тухай хуульд "ахмадын сан" гэж ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын төсөв, үйл ажиллагааны орлогоос хуульд заасан хувь, хэмжээгээр тооцож бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан.
Мөн тус хуулийн 12.1-т Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.