Шагнал гардууллаа
2023.02.20

Шагнал гардууллаа

45 дахь жилдээ шалгаруулж буй “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ээр тодорсон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Гүндсамбуугийн Даваасүрэн, эхнэр Басангийн Батсуурь нарт малчны хотонд нь очиж шагналыг нь гардууллаа.


“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин Туулай жилээ угтаж төрдөө хөдөмөр амжилтаа үнэлүүлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн харьяат иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнасныг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

  • “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР
  • Ерөө сумын Бугант тосгоны иргэн Готовын Эрдэнэтуяа
  • Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагч Жижгээ Ганболд
  • Сайхан сумын иргэн, ахмад настан Цэенбалжирын Амарбаясгалан
  • Мандал сумын иргэн, ахмад настан Долгорын Тунгалаг
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Пүрэвдоржийн Лизда
  • “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР
  • Сүхбаатар сумын иргэн Жамбын Довдонням
  • “АЛТАНГАДАС ОДОН”-ГООР
  • Сайхан сумын иргэн Насанжаргалын Хүрэлбаатар
  • Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Сэнгээгийн Отгонжаргал
  • Баруунбүрэн сумын иргэн Даваагийн Эрдэнэбаатар
  • Сүхбаатар сумын иргэн Баньдын Болд
  • Сант сумын иргэн Гийхнарангийн Энхтөр
  • Сүхбаатар сумын иргэн Лувсанбатын Жаргалсайхан
  • Сүхбаатар сумын иргэн Гомбосүрэнгийн Нямдорж
  • Сүхбаатар сумын иргэн Банзрагчийн Нямсүрэн
  • Алтанбулаг сумын иргэн Дугаржавын Түвшинбаяр
  • Сүхбаатар сумын Бат-Аюушийн Буяндэлгэр
  • Сүхбаатар сумын 3-р сургуулийн захирал Лхасүрэнгийн Уянга
  • Ерөө сумын иргэн, ахмад настан Сувьдаагийн Бат-Очир
  • Сайхан сумын иргэн, ахмад настан Жүгдэржавын Тэрбиш
  • Алтанбулаг сумын иргэн, ахмад настан Дарамжавын Баасанжав
  • Сүхбаатар сумын иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн сувилагч Цэрэнчимэдийн Батмөнх
  • Сүхбаатар сумын иргэн Намхайн Бундантогтох
  • Хушаат сумын иргэн, ахмад настан Цэгмэдийн Баасанжав
  • Аймгийн Цагдаагийн газрын ахмад настан Пунцаггаваагийн Эрдэнэцогт
  • Сайхан сумын иргэн “Гацуурт”ХХК-ий трактор, комбайнч Бадарчийн Рэнчиндорж
  • Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Адилбишийн Нарантуяа
  • Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Дашдоржийн Уранчимэг
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Улаандайн Баяр
  • Алтанбулаг сумын иргэн, ахмад настан Бавуугийн Магвандорж
  • Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Лувсанбалдангийн Сувданчимэг
  • Сэлэнгэ аймаг дахь Голомт банкны салбарын захирал Далантайн Оюун-Эрдэнэ
  • Жавхлант сумын иргэн, ахмад настан Иваны Бат-Очир
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Самдангийн Отгонбат
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Миеэгийн Баатар
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Шарын Дулмаа
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Батаагийн Олзвой
  • Орхонтуул сумын иргэн, ахмад настан Чэенгийн Даваа
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Дугаржавын Наранцэцэг
  • Цагааннуур сумын Спорт цогцолборын дарга Жамсрангийн Нандинцэцэг
  • “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР
  • Сайхан сумын Номгон тосгоны Цэрэндоржийн Ундрах
  • Сүхбаатар сумын Лаборатори 4 дүгээр сургуулийн багш Ойдовын Буянжаргал
  • Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Бямбаахүүгийн Сэлэнгэ
  • Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн гадаад хэлний багш Хишгээгийн Наранжаргал
  • Аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Махбуриадын Наранчимэг
  • Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Балжиннямын Билэгсайхан
  • Аймгийн Татварын хэлтсийн ажилтан Аюурын Туяа
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Бямбаагийн Ганчимэг
  • Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Пүрэвийн Тунгалаг
  • Татварын улсын ахлах байцаагч Сүхбатын Оюунсүх,
  • Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Нямсүрэнгийн Нарангэрэл
  • “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР
  • Аймгийн нэгдсэн музейн сан хөмрөгийн ажилтан Зоригтын Нандинчимэг
  • Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын ахмад ажилтан Сэдэдийн Бандь
  • Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын хөгжимчин Энэбишийн Оюунсайхан
  • “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР
  • “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ–ын дулааны станцын токорчин Сэнгэдоржийн Эрдэнэбаатар
  • “ҮЙЛВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР
  • “Сэлэнгэ менежмент”ХХК-ий менежер Бандийн Ганхишиг
  • “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
  • “Сэлэнгэ энерго”ОНӨААТҮГ-ын дулааны станцын ашиглалтын инженер Батжаргалын Уламбаяр нар шагнагдлаа.
  • Шагнал хүртсэн нийт хүмүүстээ халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УЛСЫН АВАРГА МАЛЧНААР ШАЛГАРСАН СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМЫН ИРГЭН Б.ЖАРГАЛСАЙХАНД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

Буякагийн Жаргалсайхан нь сар шинийн босгон дээр буянт мал сүргээ өсгөхдөө бэлчээрийн даацыг харгалзан сүргийн зохистой харьцааг бүрдүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг чухалчлан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, залуу гэр бүлийг дэмжин малжуулах зэрэг хойч үедээ үлгэрлэсэн үр бүтээлтэй ажлуудаараа “Улсын аварга малчин”-аар тодорчээ. Улсын аваргын шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нарын удирдлагын төлөөлөл хамт гардууллаа.


Эрдэнэт сүргийнх нь буян хишиг арвижихын ерөөл дэвшүүлье!СЭЛЭНГЭ АЙМГААС "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ТОДОРЛОО. Алтанбулаг сумын иргэн Дэлгэрмаагийн Мөнхбадрахад "Улсын аварга фермер”-ийн шагналыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн хамт сар шинийн босгон дээр гардууллаа.

Д.Мөнхбадрах нь 1966 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, мал аж ахуйн салбарт 30 жил ажиллан, сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм байна. Салбартаа ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын үүднээс иргэдийг малжуулах зорилгоор залуу гэр бүлүүдтэй жил бүрийн төлийн 25 хувийг авахаар гэрээлэн, хамтран ажилладаг байна.

Ажилсаг, хөдөлмөрч Сэлэнгэ түмнээ манлайлсан танд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөеXVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Цагааннуур сумын иргэн, Орхонтуул сумын “Орхон тариа” ХХК-ны тракторч, комбайнч Батсуурийн Батдоржид "Улсын аварга тариаланч"-ийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нарын хамтаар гардууллаа. Тасралтгүй 25 жил газар тариалангийн салбарт хөдөлмөрлөн, ажил үйлсээрээ манлайлж буй танд хүн ардаа хүнсээр хангах ариун үйлсэд нь амжилт хүсье.

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ДОГСОМЫН ГАНБАТАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Цагааннуур сум нь улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг манай улсын тариалангийн томоохон сумдын нэг юм.
Тиймдээ ч тус сумаас газар тариалангийн салбарын олон хүндтэй зүтгэлтнүүд төрөн гарсаар байдаг юм.Тэдний буухиаг үргэлжлүүлэн тасралтгүй 32 жил газар тариалангийн салбарт ажиллаж, өөрийн сурсан мэдсэнээ залуу үеийн техникчдэд зааж сурган тэднийг хүмүүжүүлэх онцгой үүрэг гүйцэтгэж буй “Шаргал тариа” ХХК-ны тракторч, комбайнч Д.Ганбат "Улсын аварга тариаланч"-аар шалгарсан юм.

Аварга тариаланчийн амжилт, ололтыг МУГЖ С. Цогтсайхан, СУИС-ийн багш, морин хуурч Б. Цогтбаатар нар маань Монгол түмний уламжлалт уртын сайхан дуу, морин хуурын эгшгээр мялаалаа.

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn