Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ
2010.01.29

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ.
“Шинээр харж, шинээр сэтгэж, шинээр бүтээе” уриан дор явагдаж байгаа энэхүү чуулганыг Франц Улсын Ерөнхийлөгч Н.Саркози нээж үг хэлсэн бөгөөд, өнөөдөр дэлхийн эдийн засаг санхүүгийн шинэ тогтолцоогоор явах ёстой гэдэг санааг тэрээр дэвшүүлсэн юм.

40 гаруй орны төр засгийн тэргүүн нараас гадна, дэлхийн томоохон компани, корпорациудын удирдлага болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон 2500 орчим оролцогч, Давост дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар санал солилцож байна. Энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх уг чуулганы үеэр 200 гаруй салбар хуралдаан болно.

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Швабын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уг чуулганд оролцож байна. Ноён К.Шваб 1971 онд анхны хуралдааныг хийснээс хойш 40 дэх удаагийнхаа чуулганыг ийнхүү зохион байгуулалцаж байна.


Энэ удаад дэлхийн эдийн засгийн шинэ чиг хандлага Давосоос харагдаж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Эдийн засаг нь богино хугацаанд хурдацтай хөгжиж байгаа орнууд болох Хятад, Энэтхэг улсуудын идэвхтэй оролцооноос үүдэн тэд ийм дүгнэлтийг хийж байгаа юм байна.

Нөгөөдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болох усны салбар хуралдааныг даргалах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.