2023.03.15

Хөдөөгийн сэргэлтийн түүчээ болсон залуустайгаа хамтран ажиллана

Хөдөөний айлаар танигдсан Ч.Ерөөлтүвшингийн гэр бүл Ховд аймгийн Дөргөн суманд шилжин суурьшаад хоёр жил болж байгаа.

Өв соёл уламжлалаа сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьж өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж олон залуусыг хөдөө орон нутагт шилжин суурьших сэдэл, итгэлийг өгч яваа залуус билээ.

Ховд аймагт Ямаат уулын дэргэд олон угсаатны өв соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ байгуулахаар зорьж энэ хавраас ажлаа эхлэхээр төлөвлөжээ. Миний бие залуусаа дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Үеийн залуусаа үлгэрлэж байгаа зорилготой, зоригтой залуусаа үргэлж дэмжин ажиллана.