2023.03.27
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжийг зогсоох үүрэг өглөө
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Шуурхай хуралдаанаар яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
- Барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, норм нормативыг хангуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах,
- Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,
- Арматур, цементийн нөөцийн судалгааны дүнг гаргаж, шуурхай танилцуулах
- "Сэлбэ сэргэлт" төслийн зураг төсөл, үнийн тооцоолол, бусад бэлтгэл ажлыг түргэвчилж, ажлын даалгаварыг удаахгүй байх,
- Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн ажлыг шуурхайлж, байршлууд дээр онцгой анхаарах,
- Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчилд зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч, ажлыг нь зогсоох,
- Дотоод аудитын шалгалтыг сайжруулж эрчимжүүлэхийг үүрэг болгов.