Дэлхий даяар сүрьеэ өвчнийг устгахад анхаарна
ДЭМБ-аас Сүрьеэгийн микобактерийг мөнхөд устгахад чиглэгдсэн нийтлэл гарч, урьдчилсан шийдэл гаргалаа. Дэлхий даяар сүрьеэ өвчин ноцтой асуудал болж, ковид цар тахал гэдэг байсан бол одоо сүрьеэ цар тахал гэх боллоо. Хүмүүсийн сэтгэл санаанд маш их нөлөөлж байна. Ер нь сүрьеэ микобактерийн нэг төрөл. Үүгээр 10,8 сая хүн өвдөж, цаашдаа өсөх хандлагатай байна. Иймд НҮБ-аас “Сүрьеэгийн микобактерийг мөнхөд устгана” гэсэн маш том "амбицтай" хандаж, урьдчилсан шийдэл гаргалаа.
Үүнд:
Нэгдүгээрт, улс орнуудын Ерөнхийлөгч энэ асуудлыг хариуцна. ДЭМБ сүрьеэг устгах хугацаагаа гурван жилээр наашлуулж 2027 он болголоо.
-
Үүнтэй холбогдуулан, НҮБ-аас энэ есдүгээр сард 3 том хурлыг улс орнуудын эрүүл мэндийн сайд нарын түвшинд
-
Ерөнхийлөгч нарын зөвлөгөөн
-
Программ хариуцаж байгаа том байгууллагуудын хурлыг тус тус зохион байгуулна.
Хоёрдугаарт, микобактери дотроос гарч ирсэн энэ бактери эмийн зүйлс, вакцинд тэсвэртэй, эсэргүүцэх чадвар маш сайтай учраас маш яаралтай вакцин гаргах тал дээр дэлхий нийтээр яригдаж байна. Энэ вакцины технологи бүх юм нь бэлэн болж, үйлдвэрлэхэд бэлэн байгаа гэж миний хувьд ойлголоо. Яг ковидын вакцин болон товлолт вакцин шиг иргэдийг вакцинжуулна гэж харж байна.
Дараагийн арга хэмжээ: ДЭМБ-аас улс орнуудад санхүүжилт хийнэ. Манай улсын Эрүүл мэндийн сайд энэ асуудлыг засгийн газарт оруулах хэрэгтэй. ДЭМБ-аас маш туршлагатай, сайн доктор манай улсад ирсэн. Эм, эмийн зүйлсээр мэргэшсэн энэ хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Манай улсын хувьд энэ асуудал дээр анхаарах ёстой. НҮБ-аас санхүүжилт хийгдэнэ. Ард түмэн хатуу хяналт тавих хэрэгтэй. Энэ санхүүжилт яг зориулалтаараа ашиглагдах ёстой.
ДЭМБ-ын шинэ жагсаалтаар МАНАЙ УЛС 100 мянган хүн тутамд СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨРӨӨ дэлхийд 5-рт ордог байсан бол одоо 3-рт орсон. Энэ бол маш том асуудал, микобактертай яаж тэмцэх талаар иргэдэд мэдээлэл хүргэх ёстой. Сүрьеэ агаар дуслын замаар халдварлана, улирлын чанартай өвчлөлтэй хамт орж ирдэг. Өнөөдөр микобактер дотроос гарч ирж буй хувьсаж буй зүйлс тодорхой биш байна. Өмнө нь тэсвэртэй гэдэг үг хэрэглэгддэггүй байсан. Харин одоо сүрьеэгийн бактери эсэргүүцэх чадвар өндөр байна. Ямар ч юманд нөлөөлөхгүй байна, үүнд монголчууд онцгой анхаарах ёстой, энэ бол аюул.
ТАРГАЛАЛТ ЗҮРХ СУДАСНЫ ӨВНИЙГ ҮҮСГЭДЭГ
Зүрх судасны өвчин бол системийн өвчин. Бусад эрхтэнтэйгээ холбоотой. Сүүлийн 20 жилд 2-р анатоми буюу системийн анатомийн талаар яригдаж байна. Биеийн анатоми гэхээр биеийн эрхтнийг тус тусад нь авч үздэг системийн анатоми бүх биеийг цогцоор нь авч үздэг. Таргалалтаас болж зүрх судасны өвчлөл ихэсдэг. Жишээ нь таргалалт нэмэгдэж хүний норм хэмжээ хэтэрдэг. Биеийн жинг гаргахдаа өндөртэй харьцуулдаг энэ тогтолцоо хоцрогдсон. Харин хүн олж авсан кликлоро хэр амжилттай шатааж, энерги зарцуулалтаа хэр хийж байна гэдгээр дотоод энергийн балансаараа балансалж байх ёстой. Ингэж чадвал таргалахгүй. Идсэн хоолонд буй бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн бүтэц, хэм хэмжээтэй. Үүнийгээ мэдэж байвал, жингээ барих боломжтой. Идэж байгаа зүйлд их учир бий. Уг нь хүн таргалалтынхаа учир шалтгааныг мэдчихвэл таргалалттай тэмцэх боломжтой. Таргалалтаас үүдэж хамгийн түрүүнд зүрх судас өөхөлдөг, үүнд нүүрс ус их нөлөөлдөг. Ер нь бүх эрхтэн өөхөлдөг гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь тарган хонь гаргахад бүх эрхтэн нь өөхтэй идэх бараан мах олддоггүй, энгийнээр тайлбарлахад үүнтэй адилхан.
ШАР АЙРАГ ТАРГАЛАЛТАД НӨЛӨӨЛДӨГ