2023.03.31
Б.Баттөмөр: Оюутолгойн баялгийг дагаж гарч буй алтны асуудалд цаашид ямар бодлого барих вэ
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
21,9 тонн алт 2022 онд авсан гэж ойлгож байна гэтэл 2023 онд 17 тонн гэж тусгажээ, ямар тооцооллоор гаргасан бэ. Эхний 3 сарын байдлаар хэдий хэмжээний алт авсан бэ. Хямрал үргэлжилнэ харин алтны үнэ цэнэ буурахгүй. Манай улсын далд эдийн засгийг цэцэглүүлж байгаа зүйл бол алтны асуудал. Нэг аманд очиж алт гаргаж байгаа хүмүүсээс нэг гэр бүл цэцэглэнэ уг нь газар нь ард түмний мэдэлд байдаг. Алт ухсан хүмүүс асар баян ард түмний 42,2 хувь ядуурсан. Алтыг хувь хүмүүс тушааж АМНАТ тушаадаггүй. Үүнийг Монголбанк мэдэж байгаа хэр нь өөгшүүлдэг.
Оюутолгой компани 2021 оны статистикаар 1,9 тэрбум долларын зэсийн баяжмал экспортолж үүнээс 300 орчим сая доллар нь алт. Үүнийг манай сангийн яам, Монгол банк "за тийм ээ" гэж явж байгаа. Лаборатори дээрээ баталгаажуулж байгаа юу, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ. Алтаа хэрхэн ялгаж, ямар бодлого барьж байгаа вэ. Алтны мөнгийг Монголбанкаар дамжуулах талаар ярилцаж байна уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn