"Амьсгалдаг даавуу" үйлдвэрлэгчээ төрийн худалдан авалтаар дэмжих нь нэн чухал
2023.03.22

"Амьсгалдаг даавуу" үйлдвэрлэгчээ төрийн худалдан авалтаар дэмжих нь нэн чухал

2018 онд Могол брэндийг үүсгэн байгуулагч, ноолуурын холиотой ноосон эко даавуу үйлдвэрлэгч “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийнхэнтэй санал солилцлоо.

“Могол ноос” ХХК нь Төв аймагт үүсгэн байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх төсөл хөтөлбөрөөс 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч хонины ноосыг угааж, самнах дамжлагаас гадна бүдүүн ноосоор нарийн номерын ээрмэл утас хийж, цаашлаад ноосон даавууг дотооддоо үйлдвэрлэж байна.

Олон улсын стандартад нийцэхүйц ноос болон ноолуурын холиотой “амьсгалдаг” эко даавуугаар сурагчийн дүрэмт хувцас, ажилчдын хувцас хийж байгаа ч захиалга бага, борлуулалт хангалтгүй байна.

Сүүлийн 30 жилд худалдааны салбарыг төрөөс дэмжиж ирсэн ч үйлдвэрлэгчдээ дэмжээгүй нь бодит үнэн. Тиймээс эх орны нэрийн хуудас болсон үндэсний үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжиж, салбараа хамгаалах нь нэн чухал.