“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо
2025.02.20

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2025.02.20/ Төрийн ордонд боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар зөвлөлдөх тус уулзалтад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй Монголбанк, арилжааны банкнуудын төлөөлөл, арьс шир, ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид оролцлоо. 

Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн орчны талаар хэлэлцсэн юм.