Байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ
2023.04.05

Байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.04.04) хуралдаанаараар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг сонслоо. Тайланг тухайн үед сонсголыг даргалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, сонсголын үед оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэснээ дурдав.

Үүнд,

1. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах.

2. Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах нэгдсэн мэдээллийн сантай болох

3. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах. Тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх

4. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах. Цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг улсын төсөвт тусгах.5. Шинээр барьсан болон засварын ажил хийсэн барилгад хүн амьдарч ажиллах ажиллаж эхэлж болох хугацааг судалгааны үндсэн дээр тогтоож, холбогдох хууль, эрх зүйн актад оруулж мөрдүүлэх

6. Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол формальцегид агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах

7. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

8. Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зах зээлд нэвтрүүлэх. Иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх

9 БНХАУ-ын барилгын материалын стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж баталгаажуулах

10. Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан БХБЯ болон холбогдох байгууллагууд хамт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хяналтын сонсголын тайланд үндэслэн Эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулах шаардлагатай гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн юм.Хяналтын сонсголын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буюу сонсгол болж өнгөрснөөс хойш жил шахамын хугацаа өнгөрч буй энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг холбогдох яамд, агентлагын газрын дарга нар, мэргэжилтнүүдээс асуусан юм. Гэвч сонсголын үеэр оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг хэрэгжүүлэх, Эрүүл ахуйн тухай болон Барилгын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартууд хангагдахгүй байгаа болон эдгээр чиглэлээр сүүлийн жил орчмын хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, үр дүн гараагүй байгаад Улсын Их Хурлын гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Сонсголын тайланг хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар боллоо.

Дараа нь, Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Анхны хэлэлцүүлэгт хуулийн төслүүдийг бэлтгэсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.Малчид, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан шимтгэл төлөлт тасалдах явдал гарч буйг дээрх хуулиар зохицуулахаар боловсруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэний дээр хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалаа.

Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болов Малчид, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан шимтгэл төлөлт тасалдах явдал гарч буйг дээрх хуулиар зохицуулахаар боловсруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэний дээр хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болсон юм.