“Унших чадвар-Улсын чадвар” уулзалт боллоо
2023.04.07

“Унших чадвар-Улсын чадвар” уулзалт боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын хүсэлтээр АНУ-ын Фулбрайт сангийн мэргэжилтэн Жессика Парра нэг сарын хугацаатай Монголд ажиллана.

Тэрбээр унших чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон улс оронд  уригдаж зөвлөгөө өгч байсан туршлагатай нэгэн бөгөөд дээрх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, номын санч нарт сургалт зохион байгуулж, нөхцөл байдлын судалгаа хийж, сургуулийн номын сангийн чиглэлээр одоогийн мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг шинэчлэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах юм.

Мөн унших хэрэгцээ, чадварыг хөгжүүлж чадсан Голланд улсын судлаач Берт Менсерт, Япон Улсын судлаач Кэийчи Сато, Швейцарь Улсын судлаач Анита Фарни нар уулзалтад оролцож, “Унших чадвар” төрийн үйл хэрэг болох тухай, дэлхийн улс орнуудын туршлага, Монгол хүүхдийн унших чадварын тухай, Унших чадварын суурь, хэзээ, хэрхэн тавигддаг зэрэг сонирхолтой илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Энэхүү үйл ажиллагааг Монсудар хэвлэлийн компани болон "Уншигч" ТББ-аас санаачилсан юм.