Төв аймагт төрийн үйлчилгээний “Хурдан” цэг байгуулагдлаа
2023.05.03

Төв аймагт төрийн үйлчилгээний “Хурдан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Төв аймгийн иргэдэд ойртож, өнөөдөр /2023.05.02/ нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймгийн Зуунмод хотын төрийн үйлчилгээний “Хурдан” цэг нь Үйлчилгээний нэгдсэн төвийн байранд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН" цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 3 дахь цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.