Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхийн гал, сур, шагайн харвааны баг тамирчдын бэлтгэлтэй танилцав
2023.07.03

Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхийн гал, сур, шагайн харвааны баг тамирчдын бэлтгэлтэй танилцав

Богд хан уулын өвөр Баруун дэлгэрийн аманд баяр наадмын бэлтгэлдээ гарсан Төв аймгийн Дүнжингарав дэвжээний бөхийн гал, үндэсний сур, шагайн харвааны баг тамирчдын бэлтгэлтэй танилцлаа.

Энэ үеэр Дүнжингарав дэвжээний галын тахилга, сорилго барилдаан болж улс, аймгийн цолтой болон залуу 64 бөх зодоглож, улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэлээ. Нутгийн бөхчүүд маань хүчтэй, харваачдын маань хараа хурц, оноо мэргэн өнгөтэй сайхан байна.

Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадам, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн наадамд амжилтаа ахиулан цол нэмж, шинээр улс, аймгийн цолтнууд олноор төрж, наадамчин олноо баясгахын өлзийтэй ерөөл өргөе.