2023.07.04
ТАНИЛЦ: Цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэв
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XIX хуралдаан 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэв.
Энэ хүрээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй байгаа ерөнхий боловсролын сургуулийн засварын зардалд нэмж 7,5 тэрбум төгрөгийг баталлаа.
Энэхүү төсвийн эх үүсвэрээр нийслэлийн 17 сургуульд засвар тохижилтын ажлыг хийж, анги танхимыг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг танилцуулж байна.
- Налайх дүүргийн 2 дугаар хороо Голомт цогцолбор сургуулийг буулгаж 960 суудалтай сургууль барих 5 тэрбум төгрөг
- БГД-ийн 21 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгад 461 сая төгрөг
- БЗД-ийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга барихад 3 тэрбум 226.2 сая төгрөг
- СБД-ийн 10 дугаар хороо 234 дүгээр цэцэрлэгийг 200 ортой барилгаар өргөтгөх 1 тэрбум төгрөг
- БЗД-ийн 12 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга 1 тэрбум төгрөг
- БЗД-ийн 19 дүгээр хороо 240 ортой цэцэрлэгийн барилгад 1 тэрбум 200 сая төгрөг
- СХД-ийн 20 дугаар хороо гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 1 тэрбум 892.2 сая төгрөг.