2023.07.10
Дархан-Уул аймгийн ОБГ-т техник хэрэгсэл хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд нүүрлээд буй үерийн нөхцөл байдал нь Хараа гол усны түвшинг нэмэгдүүлж эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр үер, усны байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн ОБГ-ын даргын мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай танилцлаа.
Тус аймагт нэн тэргүүнд далан шуудуу барих, аврах ажилчдын хувцас, техник хэрэгслийг сайжруулах шаардлага тулгарсан байна. Энэ хүрээнд аймгийн ОБГ-т SM950 ковш, туулах чадвар сайтай Land cruiser 78 маркийн авто машин, авран хамгаалах ажилчдад 250 ширхэг хос гутал зэрэг техник, хэрэгслийг Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын хамтаар шийдвэрлүүлэн өнөөдөр гардуулан өглөө.