2023.07.31
Геологийн суурь судалгааны хээрийн ажлын явцтай газар дээр нь танилцав
Архангай аймгийн Цахир, Тариат, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Завхан аймгийн Их уул сумдын нутгийг хамарсан 3446.97 км.кв талбайд хийгдэж байгаа "Мөст уул-50" нэртэй геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн төсөл 2 дахь жилдээ үргэлжилж байна.
Уг төсөл 2025 онд үр дүнгээ танилцуулах юм. Хээрийн ангийн ажилтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар биечлэн танилцаж байгаа анхны тохиолдол юм.
Салбарын сайдын хувьд ашигт малтмалын улсын нөөц өсгөх, хайгуулын талбай бэлдэх ажилд чухалчилж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа суурь судалгааны ажлын явц, чанарт сайтар анхаарч, тогтмол хяналт хийж байх чиглэлийг холбогдох агентлагт, газрууддаа өгч байгаа юм.
Геологичид цаг агаарын олон хувирал дунд шаргуу ажиллаж байгаа бөгөөд судалгааныхаа талаар салбарын сайдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцсон байна.