ТАНИЛЦ: Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын хоёрдугаар зүйл
2023.08.17

ТАНИЛЦ: Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын хоёрдугаар зүйл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 30 зүйлийг цувралаар танилцуулж байна.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 2 дугаар зүйл,

Хүн бүр тус Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс, үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой.

Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүйн болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.