“Хантайшир уулын аймаг 100” эрдэм шинжилгээний хурал боллоо
2023.08.01

“Хантайшир уулын аймаг 100” эрдэм шинжилгээний хурал боллоо

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Хантайшир уулын аймаг 100” эрдэм шинжилгээний хурал (2023.07.31) боллоо.

Эрдэм шинжилгээний хуралд аймгийн түүх, улс орны тусгаар тогтнолд Говь-Алтайчуудын оруулсан хувь нэмрийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Мөн хурлын үеэр түүхт 100 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан санаачлан

  • Эрдэнэ бишрэлт засагт хааны тамга-ны дардас
  • Богд Хааны зарлигийн эх хуулбар
  • “Халхын Засагт ханы тамга” ном тохимолыг Аймгийн орон нутгийг судлах музей болон Архивын газарт гардуулан өгч, 100 жилийн ойд бэлэг барьлаа.