2023.09.05
Ховд аймагт 21 аймгаас хамгийн түрүүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй боллоо
Манай Ховд аймагт 21 аймгаас хамгийн түрүүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулагдлаа.
Тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих Засгийн газрын бодлогыг танилцууллаа.
- Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг улам сайшруулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хамгаална.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудлыг улам хөнгөвчилнө.
- МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ мэдэгдлээ.