Саудын Арабын хаант улсын ЗГ-ын гишүүн, төрийн сайд ханхүүг хүлээн авч уулзлаа
2023.09.07

Саудын Арабын хаант улсын ЗГ-ын гишүүн, төрийн сайд ханхүүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Саудын Арабын Хаант Улсын “10 тэрбум мод” санаачилгыг тус тус харилцан ашигтай хамтран биелүүлэх.

Мөн хоёр орны олон улсын хэмжээнд амалсан ойжуулах амлалтуудыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ялангуяа хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь хээрийн бүсийг ногооруулах, ойжуулах, усалгааны системийн зохистой шийдлийг нутагшуулах хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой.

Монгол орны говь, хээрийн бүсэд ургадаг заган ойн менежмент, түүний усалгааны асуудал бидний хувьд тулгамдаад байгаа нэг асуудлуудыг нэг.

Манай хоёр улсын хамтран ажиллах боломжтой 3 дахь том салбар нь зэрлэг амьтны зохистой менежмент бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал гэж бид үзэж байна. Эгч дүү паркын хамтын ажиллагааны бодит, үр дүнтэй, өгөөж ихтэй байдлыг үнэлэн бид төсөөтэй экосистем бүхий Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болголоо. Манай саналыг судлан дэмжсэн тохиолдолд дараа удаагийн уулзалтаар баталгаажуулах саналыг дэвшүүллээ.

Төрийн сайд, Ханхүү зүгээс хэлэхдээ:

САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ТӨРИЙН САЙД ХАНХҮҮ ТУРКИ БИ МУХАММАД АЛЬ-САУД

  • "СОР 16-г Саудын Арабын Хаант улс зохион байгуулна. Монгол Улс СОР17-г зохион байгуулна. Байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж байна.
  • Харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана. Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахыг төр засгийн тэргүүнүүд бүрэн дэмжиж байгаа. 2030 он гэхэд Саудын Араб нь хөгжлийн дээд цэгт хүрэх зорилгыг тавин ажиллаж байна.
  • Харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах зорилтыг тавьж байна. Монгол Улстай харилцан ашигтай дэмжин ажиллах салбараар ХАА, Байгаль орчны салбарыг сонгож байна.
  • Худалдаа эдийн засгийг өргөжүүлэх өндөр боломж байгааг өөрийн биеэр мэдэрч байна. Саудын Арабаас Монголруу ирэхэд 6 цаг хагас зарцуулж байгаа нь шууд нислэгийг эхлүүлэх бүрэн боломж байгааг илэрхийлж байна.
  • Аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж өндөр байна.
  • Саудын Арабын чухал зорилгын нэг нь эдийн засаг, байгаль орчин, спортын салбарыг чухалчлан олон улсын харилцааг хөгжүүлэхэд оршиж байна.

Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа бүх үйл ажиллагааг дэмжиж байгаа. Хэрхэн тэмцэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байгааг сонсож байгаа. Энэ бол маш сайн. Авлигын эсрэг Монгол улсын индекс илт сайжирна, хөгжил хурдасна гэдэгт итгэж байна. Манай улс 2017 оноос авлигатай тэмцэж эхэлсэн. Бодит үр дүнгүүд гарсан. Одоо ч бид тэмцэж байна. Авлигын индекс маань илүү сайжрах ёстой. Саудын Арабын төрийн төлөөллүүд ээлжлэн Монгол Улсад айлчилна. Байгаль орчныг хамгаалах тал дээр хамтран ажиллахад онцлон анхаарья. Хүмүүс солилцох, туршлага солилцох ажлуудыг шууд хийж эхэлье. 2030 он гэхэд хоёр улс байгаль орчны хамгааллын ажлууд дээр бодит үр дүнг гаргая. Миний хувьд байгаль орчны асуудлыг хариуцдаг" гэлээ.