Бидэнд дэлхийг тойрох зорилго байна
2023.08.21

Бидэнд дэлхийг тойрох зорилго байна

2023 онд манай хамт олны өмнөө тавьсан томоохон зорилгуудын нэг нь юм үзэж, нүд тайлах. Товчхондоо гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ажилтнуудаа гаднын өндөр хөгжилтэй орнуудад урт болон богино хугацааны сургалт, арга хэмжээнд хамруулах, аялуулах. Зорилгодоо хүрэхээр алхам алхмаар урагшилсаар байна.

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн Жининь хотод бүх ажилтнуудаа туршлага судлуулан, аялуулаад ирлээ. 30 жил аялал жуулчлалд зориулан бэлдсэн Жининь хотын “хот төлөвлөлт”, “ногоон байгууламж” үнэхээр гайхалтай сайн байлаа.
  • Европын холбооны URGENT төслийн хүрээнд 2 ажилтан ХБНГУ-д сургалтад хамрагдаад, Европын орноор аялаад ирлээ.
  • Мөн тус төслийн хүрээнд 3 ажилтан Итали улсад сургалтад хамрагдаад, Европын орноор аялаад ирсэн.
  • Тун удахгүй төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцохоор 4 ажилтан БНЭУ-ыг зорих болно.
  • БНСУ-ын үйл ажиллагаа, зорилго нэгтэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэмсээр байгаа бөгөөд 10 000 мод “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дээр тарих ажлыг эхлүүлэхээр тодорхой тооны ажилтан тус улсыг зорих болно.
  • Монгол улсын соёлын элч САТО САН хатагтайн урилгаар жил бүр манай ажилтнууд Японыг зорьдог. Тухайн арга хэмжээ тун удахгүй болно.
  • Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар, “Ци Шинь сан”-тай хамтран Тайваний мод усалгааны хувин дэвшилтэт технологийг мод тарихад ашиглах ажлыг хамтран эхлүүлээд байгаа нь үр дүнгээ өгч байна.
  • ОХУ, Беларусь улсын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаа төлөвлөгдөж байгаа зэргийг дурдаж байна.

Мэдээж энэ бүхний үр дүнд ажилтнууд маань илүү чадваржиж, бүтээлч байдал нь нэмэгдэхийн сацуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалт илүү дэвшилттэй үргэлжилэх юм.