2023.09.26
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа хэд дахин өсгөж байж энэ асуудлыг шийднэ
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос аравдугаар сарын 5-нд болох Дэлхийн багш нарын өдрөөр "Багшийн цалин 1000 ам.долларт хүргэе" шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлсэн.
Монгол багш нарын ҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар "Бид 2023 оны есдүгээр сард салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол багш нар аравдугаар сарын 5-нд улсын хэмжээд ажил хаялт зарлана" гэж мэдэгдээд байсан юм.