Шинээр томилогдсон элчин сайд нартай уулзлаа
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Шин Мэнжүн, ИБУИНВУ /Англи/-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Fiano Biyth нартай уулзлаа.
Монгол Улсын тэр дундаа манай уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон, чухал түнш хоёр улсын элчин сайд нар шинээр томилогдож, анхны уулзалтаа манай салбараас эхлүүлж байгаад баяртай байна. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт илтгэлтэй байна.
Удахгүй болох Mining week 2023 арга хэмжээнд өөрийн орноос олон төлөөлөл оролцуулахаар ажиллаж байгаагаа илэрхийлсэнд элчин сайд нартаа баярлалаа. Хатагтай Fiano Biyth 10 дугаар сард Англи Улсад болох критикал минералын талаарх уулзалтад оролцохыг тусгайлан урьлаа. Mining week арга хэмжээтэй давхцсан учраас биечлэн оролцох боломжгүй байгаа тул яамнаасаа төлөөлөл оролцуулахаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.06
2024.11.21