Боловсролын шинэчлэл бас нийгмийн түншлэл хэлэлцүүлэг болов
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож боловсролын шинэ сэргэлтийн бодлого, багш нарыг бэлтгэх буюу тэтгэлэг олгох, багшийг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх, багшийн нийгмийн баталгааг хэрхэн хангах "Багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого"-ын талаар багш нарт мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Боловсролын тогтолцоог шинэчлэх, чанартай боловсролыг тууштай олгох, сургалтын үр дүнг сайжруулах чиглэлд гарсан ахиц дэвшлийг үнэлэхэд энэхүү хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө хэмээн оролцогчид үзэж байлаа.
БШУЯ, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Фридрих Эбертийн сангаас хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Фридрих-Эбертийн сан /ФЭС/-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс нар оролцсон юм.
МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл "Боловсролын шинэчлэл, бодлогод ҮЭ-ийн оролцоо" сэдвээр илтгэл тавьсан бол “Бүх нийт боловсролын төлөө” ИНБ-ын ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг Боловсролын багц хуулийн талаар оролцогчдод танилцуулга хийсэн.