Төв аймгийн Баянцагаан суманд баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орлоо
2023.10.06

Төв аймгийн Баянцагаан суманд баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орлоо

Шинэ сэргэлтийн бодлогын "Аж үйлдвэрийн сэргэлт"-ийн хүрээнд экспортын хэмжээ, ажлыг байрыг нэмэгдүүлэх, улс орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Монголчехметалл ХХК-аас тус үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. 

Шинээр баригдсан баяжуулах үйлдвэрийн нээлтэд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын хамт оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа танилцлаа.

Тус компани нь 1982 оноос өнөөг хүртэл Чулуут цагаан дэлийн уурхайгаас хайлуур жоншны хүдэр олборлон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ болно БНХАУ-д экспортлож байгаа юм.

Энэ хүрээнд эрсдлийн баялгийг хаягдал багатайгаар иж бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж, жилд 200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байна.

Тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 200 гаруй ажлын байр шинээр бий болж, улс, орон нутгийн төсөвт оруулах хувь нэмэр нэмэгдэж, орон нутгийн иргэд, залуучуудыг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дагасан бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээ өргөжин тэлж, сум, орон нутгийн эдийн засгийн чадамж, дэд бүтэц сайжрах боломж нэмэгдэж байна.

Энэхүү төсөлд баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх техник технологи нэвтрүүлснээр усны эргэлтийг түргэсгэн, хэрэглээг багасгаж, баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон байна. Үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдсүүдтэй хольж, барилгын материал үйлдвэрлэн орон нутгийн хэрэгцээг хангах судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа талаар танилцууллаа.