2023.10.10
"MINING WEEK" арга хэмжээнд оролцлоо
Манай улсын эдийн засаг үндсэндээ байгалийн баялаг дээрээ тогтож байна. Гэхдээ тээвэр үгүй бол энэ баялаг үнэгүйдэнэ.
Тийм ч учраас ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ын амин сүнс болсон БООМТЫН СЭРГЭЛТ-д Засгийн газар онцгой анхаарч байна. Бид тогтвортой тээврийг хөгжүүлэх хүрээнд:
- Евроазийн 20 гаруй улстай Автотээврийн хэлэлцээр байгуулаад байна.
- Гуравдагч улс руу чөлөөтэй тээвэрлэлт хийх нөхцлийг бүрдүүлж, БНХАУ-аар дамжин төв Азийн орнууд руу хийх тээвэрлэлтийн зайг 1300-1500 км-ээр дөтлөлөө.
- БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу болон Лянюунган далайн боомтыг ашигладаг болохоор ажиллаж байна.
- Агаарын тээврийн либералчлалын хүрээнд нийт 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж 115 цэг рүү нисэх боломжтой боллоо.
- Монгол-Орос-Хятад, цаашлаад Ази Европыг холбосон ТӨМӨР ЗАМЫН 3, АВТО ЗАМЫН 5 БОСОО КОРИДОР-той болно.
- Тээвэр логистикийн индексээр 127-д орж байсан бол 30 байр урагшилж 97-р байранд орлоо.
- БНХАУ-тай шинээр 4, ОХУ-тай шинээр 1 төмөр замын боомтыг ашиглалтад оруулна.
- Ази-Европыг холбосон авто зам болон төмөр замын коридоруудын дагуух 6 байршилд ХУУРАЙ БООМТ байгуулна.