2023.10.12
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын нэг нь доройтсон ойг нөхөн сэргээх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын нэг нь доройтсон ойг нөхөн сэргээх юм.
Богдхан уулын Түргэний амны 2002 онд түймэрт өртсөн 70га талбайг нөхөн сэргээх ажлыг Оюу толгой ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эхлүүлээд байна. Уг төслийг Агрофорест ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 175,000ш мод тарина.
2023 онд 20га-д 50,000ш шинэс, нарс, гацуурын тарьцаар ойжуулалтыг хийгээд байна. 2024 онд 30га-д 75,000ш, 2025 онд 20га-д 50,000ш мод таригдана. Уг талбай түймэрт өртөхөөс өмнө дээрх зүйлийн модод ургаж байсныг үндсэн бүрэлдэхүүнээр нь нөхөн сэргээж байгаагаараа онцлог.