2023.10.12

С.Бямбацогт: Х.Нямбаатар сайд хотын олон асуудлыг шийдвэрлэхээр даалгавар аваад очиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдөр НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох саналыг олонх дэмжсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023.10.12-д Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Баяр хүргээд байхаар албан тушаал дээр очоогүй, маш хүнд олон жил ужгирсан асуудлууд бий. Хэр баргийн аавын хүү аваад явж чадахгүй ийм ажил дээр очиж байна. Одоо утаа, агаарын бохирдол, түгжрэл нийтийн тээвэр гээд олон асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосны дагуу даалгавар аваад очиж байна. хэрвээ надад санал тавьсан бол би үгүй л гэх байсан. Харин Х.Нямбаатар сайдад итгэл төрүүлж, энэ ажлыг хийж чадна гэж хотынхонд нар өөд нь харуулчих болов уу, гэрэл гэгээ тусгачих болов уу, бухимдсан ард түмнийг тайвшруулах ажил хийж чадах болов уу, богино хугацаанд тодорхой үр дүн гаргаж ажиллаж чадах болов уу гэдэг сүүлийн горьдлого, итгэл тээж байгаа. Иймд Х.Нямбаатар сайдыгаа бүхий л талаар дэмжиж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn