С.Одонтуяа: Миний хувьд цаазын ялгүй Монгол орны төлөө байдаг юм
УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаазын ялын талаар өөрийнхөө бодлыг хуваалжээ.
Тэрээр,
Өнөөдрийн бидний ярих ярианы сэдэв бол цаазын ял байх уу эс байх уу гэдэг асуудал. Би хувь хүнийхээ хувьд цаазын ялыг дэмждэггүй. Учир нь төр өөрөө, хүний амь егүүтгэхийн эсрэг байдаг. Үндсэн хуулиар зохицуулагддаг бүхий л хуульд үүнийг эсэргүүцдэг, тунхагладаг. Ялангуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай комисс бол ардчилалтай нас чацуу байгаа. Бид түүхийг аваад үзэхэд Монголчууд бид ямар олон мянган иргэдээ хэлмэгдүүлж байсан юм бэ⁉️
34000 гаруй хүмүүс хэлмэгдүүлсэн гэх албан ёсны тоо байдаг. Үүний 60-70 хувийг цаазаар авсан байдаг. Одоо эргээд энэ бүх хүмүүийг цагаатгаад нэр төрийг нь сэргээе гэсэн ч энэ нь нөхөжнөхөж баршгүй нийгэмд хохирол учруулсан байдаг. Аливаа улс оронд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас, шүүхийн буруу шийдвэр гадаг, хүний эрх зөрчсөн шийдвэр гардаг. Тийм учраас бид цаазын ялыг өнөөдөр хэрэглэхгүй байх олон улсын конвенцид нэгдсэн байгаа. Өнөөдөр хүний амь насыг буруу шийдвэр гаргаад цаазаар авсан бол буцаагаад засаж залруулах боломжгүй байдаг. Тийм учраас миний хувьд цаазын ялгүй Монгол орны төлөө байдаг юм.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.04