НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох өргөдөлд 90 мянган хүн гарын үсэг зураад байна
2023.10.22

НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох өргөдөлд 90 мянган хүн гарын үсэг зураад байна

Нээлтээ хийгээд удаагүй байгаа нийтийн цахим өргөдлийн системийн хамгийн эхний өргөдөл болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг таван өдрийн дотор 90 мянган хүн дэмжиж гарын үсгээ зураад байна.

100 мянган дэмжлэг авбал тухайн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хэрэв та энэ өргөдлийг дэмжиж байвал саналаа өгөөрэй.