АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буангантай уулзлаа
2023.10.28

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганг хүлээн авч уулзаж, хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд тус яам болон АНУ-ын Элчин сайдын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, цаашид хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв