2023.10.27
С.Одонтуяа: Бага үнийн дүнтэй хэргүүд дээр тус хуулийн үйлчлэл хэрхэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Гэр бүлийн маргаан гараад шүүхээр тэтгэмж тогтоолгодог. Энэ хууль нь үүнд хамаарах уу. Эцэг, эхчүүдтэй уулзалт хийгээд явж байхад тэтгэмжийн асуудал хамгийн ихээр яригддаг. Хуулийн төсөлд бага үнийн дүнтэй гээд орсон байна. Тэтгэмж нь өөрөө бага үнийн дүнтэй учир үүнийг нэг их авч хэлэлцдэггүй. Энэ асуудал нь тус хуулиар шийдэгдэх үү. Дөрвөн жилийн өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 30 хувь нь төлөгддөг гэсэн дүн байсан бол сүүлийн үед бага зэрэг нэмэгдэж байгаа.
Түүний асуултад, холбогдох албаныхан хариуллаа.