УИХ-ын 2024,01,11-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрөл, хугацаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах, талууд хүсэлт гаргаж ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөл зэрэг зохицуулалтуудыг хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Ажлын хэсэг тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан төслийн нэгдүгээр зүйлийг өөрчлөн найруулж, 1, 2 дугаар зүйл болгох зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Энэ санал нь бүхэл бүтэн хуулийн процесс болгон дэлгэрүүлж найруулсан зүйл, заалтууд тул эрх зүйн үр дагаварыг нарийвчлан судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гаргаж, гүйцээн боловсруулах чиглэл өгч, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнд хялбаршуулсан журмаар шүүх аливаа хэрэг маргааныг хурдан шийдэх анхны гаргалгааг хийсэн хууль болж байна. 11 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй тодорхой хэрэг маргааныг хурдавчилсан журмаар шийдвэрлэх юм байна гэж ойлголоо. Үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зарчим хэр биелэгдэх вэ? Мөн шүүх хуралд оролцогчдын эрх, үүргийн тухай асуудал. Иргэний хэрэг ч бай, эрүүгийн хэрэг ч бай шүүхээс ганц л зүйлийг иргэд олон нийт шаардаж байгаа шүү дээ. Шүүх хурал тодорхой шалтгаануудаар олон удаа хойшилдог. Хэдэн жил ч дамнадаг шүү дээ. Үүнээс болж иргэдийн шүүхэд итгэх итгэл суларсан. Үүн дээр бид ямар арга барилаар хэрхэн ажиллах вэ. Үүнийг хуульд яаж зохицуулах вэ? Анх удаа цахим хэлбэрээр аливаа маргааны шийдэх асуудал орж ирж байна. Цахимаар шийдэж буй үр дагавар олон. Дэд бүтэц болон боловсон хүчний хувьд энэ шийдлийг хэрхэн төсөөлөв. Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийнхэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "Иргэдийн шүүхэд итгэх итгэл муу байгаа нэг шалтгаан нь шүүх хэт удаан, чирэгдэлтэй, өндөр зардалтайгаар асуудлуу шийдүүлж байгаа нь мөн. Арай гэж хэргээ шийдүүлсэн ч шүүхийн шийдвэр нь хэрэгжихгүй байгаатай ч холбоотой. Шүүхийн шийдвэрийг тусдаа хууль, байгууллагад хамааруулж байгаа ч хэргийг шүүх хурдан шийдэж, шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр хяналт тавих ажил дутагдалтай байна. Өнөөдөр бүх зүйлийг цахимжуулж байхад иргэний хаягийн бүртгэл байхүйгээс болж хуралддаггүй гэж байна. Хороо, дүүрэгтэйгээ хамтран шүүх ажиллаж чадахгүй байна. Энэ тал дээрээ анхаараарай. Хохирол нь бага 11 сая төгрөг дотор гэж байгаа бол нэг удаагийн шүүхээр хялбаршуулан шүүх юм байна. Гэтэл 11 сая нэг зуун төгрөгийн хохиролтой эсвэл хохирол нь их ч асуудал нь хөнгөн бол хялбаршуулсан байдлаар шийдэж болох уу?" Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, хуульч Д.Мөнх-Эрдэнэ нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд хялбаршуулсан горим, тусгайлсан журмаар аль болох шуурхай шийдүүлэх зарчим орж ирж байгаа нь сайн. Үүнд анхаарах ёстой нэг зүйл байна. Үүнийг та хэд маань тооцож үзсэн л байх. Гол нь үнэн шударга шүүхээр иргэдийг шүүлгэх эрхийг хангах тухай асуудал байгаа юм. Эргээд шударга шүүхээр шүүлгэхэд иргэдийн эрхийг баталгаажуулах асуудал нь үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Нэг заалт нь үндсэн хуультай зөрчилдөх вий хэмээн болгоомжилж байна. Энэ нь “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмаар сөрөг нэхэмжлэл гаргах, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч нэмж татах, гуравдагч этгээд оролцуулах, нэхэмжлэгч хариуцагчийг солих эрхийг нь хаачиж байна” г.м. Үндсэн хуулийн суурь зарчим болсон шударга шүүхээр шүүлгэх гэдэг чинь харшлахгүй юу. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна. Хэрэг том байна уу, жижиг байна уу, бага болох их дүнтэй байх эсэхээр ялгаж болохгүй. Хэрэг л бол хэрэг. Тэгэхээр та бүхний оруулж ирж байгаа зарчим нь зөв. Шүүхийн ачаалал маш хүнд болчихсон юм байна лээ. Тиймээс шүүхийн ачааллыг бууруулах, шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай болгоход хэрэгтэй. Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчллөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Шүүх хурлыг цахимжуулахаас гадна процессыг нь цахимжих үүд хаалгыг нээхгүй бол жижиг дүнтэй хохиролын араас хөөцөлдөх нь хориролоосоо илүү зардал гаргадаг. Хаяг дээрээ байхгүй, шүүх хүнээ барьж ирж байж гомдол авдаг. Олон хохирогчтой хэрэгт шүүхийн заал танхим нь олддоггүй. Ковидын үед олон улсад цахим шүүхийн асуудлыг шийдэж чадсан. Манайд үүнийг хийгээгүйгээс болж цаг их алддаг, нотариат, сэжигтэнг очиж авч ирэх гэх мэт асуудал их бий. Тиймээ сшүүхүүд цахим хэлбэрээр процессын үйл ажиллагааг явуулж эхлэх ёстой. Цахимжуулалтад бид 1 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байна. Салбарын сайд энэ чиглэлд анхаараарай. Салбар яамддын уялдаа их муу байгаа шүү. бага дүнтэй хэрэгт иргэд иүү зардал гаргахгүйн тулд иргэд хаядаг. Хуулийн төсөлд энэ зардлыг багасгасан асуудал харагдахгүй байна." Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа нар хариуллаа.