С.Бямбацогт: Иргэдээсээ байгуулагдсан төр, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой!
УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын дарга С.Бямбацогт:Иргэдээсээ байгуулагдсан төр иргэдийнхээ эрх ашгийн төлөө л ажиллах ёстой. Хууль тогтоох дээд байгууллага, ард түмний элч болсон гишүүд иргэддээ ээлтэй илүү нээлттэй бодлого барих ёстой. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, үнийн өсөлтөд дарлагдсан иргэд маань орлогоосоо давсан зарлагатай болчхоод гэдэс цатгалан амьдрахын тулд , орлогоосоо давсан зардлаа нөхөхийн тулд зээл авдаг. Арилжааны банкууд дээр Монгол банк хэрэглээний зээлийг өндөр босго, шалгууртай болгоод хязгаарлачихсан. СЗХ банк бусууд дээр бас хэрэглээний зээл, иргэдийн зээлийг хязгаарлачихсан. Амьдрахын тулд орлогоосоо давсан зардлаа нөхөхийн тулд өдөр тутмын нэн шаардлагатай тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд аппликэйшний зээл авдаг. Арилжааны банкны зээл 18 орчим хувьтай байдаг. Банк бусуудын зээл 45%-тай байдаг. Аппликэйшний зээл 50-аас 60%-тай байдаг. Бага хүүтэй зээл авах боломжийг хаачхаад иргэдийг их хүүтэй зээл авах, амьдрахын тулд орлогоосоо давсан зардлаа нөхөхийн тулд үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа амьдралаа шийдэхийн тулд зээл авахад тэр зээлийг нь өгчихдөг банк бусууд, аппликэйшний зээлүүдээ. Тэр нь ямар ч шалгуур шаардлагагүй гар утаснаасаа, гэрээсээ амар хялбараар өгчихдөг. Түүнийг нь төлөхгүй болохоор шүүх рүү 4 5 мянгаар нь шилжүүлчихдэг, 4 5 мянгаар нь овоорсон хэргийг шүүх шийдэж чаддаггүй. Нэг шүүгчид маш их хэрэг овоордог. Шүүх дээр удаад нөгөө шударга ёс хааччихав аа, шүүх шийдэхгүй байна аа гээд иргэдийг бухимдуулдаг. Үүнийг шийдэх гэж оруулж ирж байгаа. Гэхдээ иргэдийн эрх ашгийн төлөө биш шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулахын төлөө, ШШГБ-ын үйл ажиллагааг хялбаршуулахын төлөө, ямар ч хяналтгүй, хязгаарлалтгүй, шаардлагагүй замбараагүй өндөр хүүтэй зээл өгчихсөн банк бусууд, ААН-үүдийг илүү ашигтай орлоготой ажиллуулахын төлөө ийм хууль орж ирж болохгүй. Энэ хуулийн чинь агуулга тийм л байна шүү дээ. Яагаад зээл өгч байгаа байгууллага ашиг олох гэж байгаа юм болбол илүү хариуцлагатай, зээлийн боловсрол, эцэст нь ийм үр дагавартай, хариуцлагыг нь ойлгуулж өгдөггүй. Замбараагүй баахан зээл өгчхөөд сүүлд нь болохоор шүүх рүү аваачаад хаячихдаг. Шүүх нь хялбаршуулаад хурдан шийдчихдэг. Долоохон хоногийн дотор зар тавина, 7 хоногийн дотор шийдэхгүй бол иргэн хохирно оо гэж. Гаднын улс орнууд чинь 30 хоногийн хугацаатай зар тавьдаг. Зар тавихаас гадна гар утас руу нь , ойр дотно холбоотой этгээд нь, гэрийн хаяг гээд өчнөөн олон шаардлага тавих ёстой. Ямар ч шалгуур байхгүй, шаардлага байхгүй имэйл хаяг гэнэ, имэйл хаяг руу нь явуулна, хэзээ үзэх вэ? мэдэхгүй. Ийм байдлаар иргэдийнхээ эрх ашгийн төлөө биш хууль байж болохгүй. Шүүх дээр овоорсон хэргүүдийг хурдан шийдүүлэхийн тулд үүнийг шийдэх ёстой байна. Гэхдээ хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд цаашаа хэрэгжүүлэхдээ илүү иргэддээ ээлтэй, иргэдийнхээ эрх ашгийг бодсон болгож өөрчлөх ёстой.