
2023.12.22
Сургалтын орчныг сайжруулж, техник, тоног төхөөрөмжийг гардууллаа
2023 оны улсын төсөвт Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн боловсролын салбарын сургалтын орчин, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Шадар сайд С.Амарсайхан нар тусгуулсан билээ.
Уг төсвийн сүүлийн ажлууд болох:
- Мултимедиа лингафоны танхим, Химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмжийг Боловсрол цогцолбор сургуульд
- Биологи, химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмжийг Гүн галуутай цогцолбор сургуульд
- Физикийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмжийг Оюуны эрин цогцолбор сургуульд тус тус хүлээлгэн өглөө.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn