2023.11.02

Б.Жаргалмаа: Сургуулийн газрыг хууль бусаар эзэмшсэн бол хариуцлага хүлээх ёстой!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга баригдсан. Нэгэнт л хууль зөрчсөн бол, хуулийнхаа хүрээнд тухайн газар эзэмших эрх нь цуцлагддаг биздээ. “Aqua Garden” гээд яригдаад байгаа. Үүн дээр хуулийн хүрээнд шийдвэрлэгдэнэ гэх. Эмнэлгийн газраас гадна, сургуулийн ээмшлийн газрыг хууль бусаар хувийн компанид эзэмшүүлсэн тохиолдол байна. Тодруулбал, 166 сургуулийн 8 нь хувийн компанийн эзэмшилд газар нь шилжээд, хувийн орон сууц болчихсон. ЕБС-ийн сурагчид биеийн тамирын талбайгүй болчихсон жишээ олон бий. Хууль бусаар барьсан барилга, обьект нь хууль зөрчин баригдсан бол хуулийн этгээд хариуцлага хүлээх ёстой. Герентологийн үндэсний төвийн  барилгын асуудал ч гэсэн яригдаж  байгаа. 6.8 тэрбум төгрөгийг 2011 нооос хойш ямар ч үр дүнгүй зарцуулсан байж, тухайн компани өнөөдөр газраа авна гэж ярих жишээний. Гэтэл үүнийг нь ҮАГ-аас ашиглах боломжгүй болчихсон, барилгын үнэ нь хэт өсчихсөн, 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилга өнөөдөр ашиглах боломжгүүй болчихсон. Бүхэл бүтэн төр байж, газраа хувийн компанид алдана гэсэн үг үү. Энэ жишиг дээр энэ саналыг дэмжсэн шүү гэдгийг хэлмээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан