2024.01.31
Говийн бүсийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөлд тусгах бүс, аймгуудын хөгжлийн талаарх асуудлуудаар урьдчилсан хэлэлцүүлэг энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Бүсийн хөрөнгө оруулалт-нийгмийн үйлчилгээ” санхүү, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, боловсрол, ногоон хөгжил, эрүүл мэндийг тодорхойлох асуудлын хүрээнд энэ удаагийн хэлэлцүүлэгт Панелистаар оролцож говийн бүсийн хөгжлийн зураглалын асуудлуудыг хэлэлцүүллээ.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, Аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ, Аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын эдийн засгийн форум, Олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид оролцож байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn