Х.Нямбаатар: -35 хэмд цасыг хайлуулах ямар ч бодис байхгүй
Хотын дарга Х.Нямбаатар АНУ-д явж байгаад өчигдөр/2024.01.30/ иржээ. Түүнийг хүлээсэн олон шийдлүүд бий. Уг асуудлаар нь тодрууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Би АНУ-ын 3 хотод "Sister city" хөтөлбөр хэрэгжүүлэх уулзалтууд хийгээд ирлээ. Гэхдээ онлайнаар хуралдаж, осолтой холбоотой шийдвэрүүдийг гаргаад явсан. Холбогдох газрууд дүгнэлтээ гаргасны дараа орон сууцнуудыг сэргээж засах эсэхийг шийднэ. Айлуудыг хохиролгүй болгох зардлыг нийслэл гаргах хэдий ч осол гаргасан буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлнэ.
-Хүмүүс автобусаа хүлээгээд байна. Хэзээ хүлээхээ болих вэ. Яагаад чиглэлийг өөрчилчихөв?
-Бид 600 автобусныхаа сүүлийн 65 автбоусыг хилээр оруулж ирсэн. Хувийн хэвшлүүдэд тодрхой нөхцөлтэйгээр өгнө. ОДоогоор 3 ААН тус бүр бидний саналыг хүлээн зөвшөөрч 115 автобус авсан. Даатгалын ажлууд хийгээд, үйлчилгээнд гарна. Хувийн ААН-үүд автобусаа авсны дараа тэднээс орж ирэх мөнгөөр Нийслэлийн хөгжлийн сан гэдэг санд энэ жил 25 тэрбум, дараа жил 25 тэрбум гэх мэтээр сан үүсгээд явна.
Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа 2 асуудал байна.
Нэгдүгээрт, түгжрэл их байгаа учир хэчнээн сайхан автобус байгаад ч нэмэр гарахгүй байна.
Хоёрдугаарт, автобусны мэргэжлийн жолооч нар дутагдалтай, автобусны эвдрэл нөлөөлж байна.
-Автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасна талаар Б.Дэлгэрсайхан сайд хэлсэн?
- Өнөөдрийн Засгийн газрын хурал дээр энэ асуудлыг ярьсан, сайд нар байр сууриа илэрхийлсэн. Өнөө орой И-монголиагаар авсан санал асуулгад үндэслээд шийдвэр гарна.Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хүний өмчийн эрхэнд халдаж байгааг мэдэж байна. Гэхдээ шийдвэр гаргахгүй бол 0 зогсолт болно.
-Давсаа цацаж байгаа юм уу. Зам толь боллоо?
-Даьвсаа цац, ажла ахий, огцор гэдэг акцыг нийтийн салбарт ужгирсан, энэ салбарыг сорж амьдардаг хүмүүс сөрөг хүчнийхэнтэй хамтраад хйиж байна. Та бүхэн хараарай -20 хэмээс дээш хүйтэнд кальц+магнийн хольцыг цацах нь үр дүнтэй, байгаль орчинд ээлтэй. Гэхдээ бүрэн хайлуулж чадахгүй.
-35 хэмийн цасыг хайлуулах ямар ч бодис байхгүй.
Уг нь энэ халтиргаа гулгаатай үед ямар арга хэмжээ авдаг вэ гэвэл буталж, жижиглэсэн хайргыг цацаад, дараа нь хусаж аваад, дараа жил нь ашигладаг. Гэвч манайх хямдхан тосон асфальттай учраас арын машин руу дайрга цацаад болохгүй. Элс хайрга цацаад, эргүүлж хамж авах технологийг ярих гэж байна. Сөрөг хүчний улстөр байж болно. Гэхдээ ухна ишигний зовлонг ойлгохгүй. Кальци, магни бидэнд байгаа. Элс цацахаар болохгүй, дайрга цацахаар болохгүй.