Ц.Туваан: Дархан-Уул аймаг хөгжлийн нэг номерын бүс болохоор байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
УИХ дээр тойргийн хувиарлалтыг хийсэн. Хөдөөний 21 аймгийг 7 бүс болгож хуваарилсан. Үүний нэг нь УИХ-ын 5 дугаар тойрог буюу Төвийн бүс. Энэ бүсд Төв аймаг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд орж байна. Тэгэхээр энэ бүс маань өөрөө ТӨВИЙН гэдэг нэрэндээ зохицохоор бүс. Өнөөдрийн энэ Ардчилсан намын Бүтэн Ардчилал гэсэн уулзалтыг хийж байгаа нь үүнтэй холбоотой.
Манай Төвийн бүс бол Монгол Улсын эдийн засагт маш томоохон байр суурь эзлэх, бүсүүд дундаасаа хөгжлөөрөө тасархай нэгт орох бүх нөхцөл боломж нь бүрдсэн бүс. Яагаад гэхээр бүсчилсэн хөгжлийн хамгийн анхны суурь болсон бүх зүйл энэ бүс нутагт байрлаж байна.
Монголчуудыг хоолтой байх уу гэдгийг шийдэх хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, хүнсний ногоо мал аж ахуй, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх маш таатай газар. Монгол Улсын хөнгөн үйлдвэрийг түүхий эдтэй байхуу, үгүй юу... Тухайлбал, ноолуур, ноос, арьс ширний үйлдвэрлэл энэ бүс нутаг дээр хөгжөөд явж байна. Цааш нь сайжруулах боломжтой. Монгол Улсын валютын эх үүсвэр буюу хүнд үйлдвэрийн хөгжлийг энэ бүс нутаг тодорхойлох болно.
Дархан-Уул аймаг бол Дархан хот гээд Монгол Улсын хүн амын 3 том суурьшлын нэг. Хөгжлийн нэг номерын бүс болохоор байна.