2024.03.21

С.Бямбацогт: Хөгжлийн төлөвлөгөөнд орсон ч улсын төсөвт төсөв нь тусаагүйгээс олон ажил хийгдээгүй байдлыг харж үзэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ

УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулаад  хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг  санаачилж Их хурлаар батлуулсан хүний хувьд хэдэн зүйл хэлэхгүй бол бас л нэг жаахан анхаарах асуудал байх шиг байна аа. Тэгэхээр бид нар урьд нь бол энэ урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг юм байдаггүй. Энэ бодлого төрийн бодлого тодорхой биш тогтвортой биш, бодлого маань хоорондоо уялдаатай биш байсан. Ялсан нам болгон өөрийн бодлого гээд л нэг юм хийдэг нөгөөдөх нь гарч ирэхээр нөгөөдөх нь үгүйсгээд өөр юм хийдэг нэг Ерөнхий сайд гарч ирэхээрээ өмнөх Ерөнхий сайдынхаа хийсэн ажлыг үгүйсгэдэг. Ийм байсан бол төрийн бодлого залгамж чанартай байх ёстой төрийн бодлого тогтвортой байгаа байх ёстой төрийн бодлого уялдаатай байх ёстой бодлого нь тодорхой байх ёстой гэдэг үүднээс Үндсэн хуульд 2019 онд Үндсэн хуулийн 25.1.7 дээр нэмэлт оруулаад үүнтэй холбогдуулаад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталсан. Энүүгээрээ бид нар одоо урт хугацааны бодлого гээд үүнийхээ дагуу алсын хараа 20 50 хүртэл нь бодлоготой болсон. Дунд хугацааны бодлого хотын зорилтот хөтөлбөрүүдийг батлах ёстой. Энийг бид нар баталж чадаагүй байгаа. Энэ ажил орхигдчихоод хийгдэхгүй байх юм. Ер нь цааш цаашдаа анхаарах ёстой. Энийг бас холбогдох одоо байгууллагууд хариуцсан улсууд нь анхааралдаа аваарай. Таван жилийн төлөвлөгөө баталдаг болсон. Урьд нь бол таван жилийн төлөвлөгөө гэж ерөөсөө юм ярьдаггүй жил болгон үндсэн чиглэл ярьдаг байсан бол таван жилийн төлөвлөгөөтэй болоод түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төсөв авдаг ийм хуультай болсон л доо төлөвлөгөө байхгүй баахан санаанд орсноо бичээд төсөв баталчихдаг тэр нь дараа нь өр зээл болж улсын өрийг нэмэгдүүлдэг хэрэгтэй, хэрэггүй, оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт болдог байсан тэгвэл таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд бид нар төсвөө жил болгон хуваарилж баталж байгаа ийм байдлаар явж байгаа тэгтэл асуудал бас байна аа 2023 онд жилийн төлөвлөгөө баталж төсөв батлахдаа улсын төсвийн санхүү хэцүүдсэн байгаа учраас төсөв дээр шинэ хөрөнгө оруулалт тавихгүй гэчихсэн тэгтэл бид нар төлөвлөгөөний биелэлт ярьдаг шинэ хөрөнгө оруулалт байхгүй бол Засгийн газар, УИХ-ын ярьж байгаа өнгөрсөн 2023 онд нэг ч бүтээн байгуулалтын төсөл тавиагүй төлөвлөгөө болгох гээд баталчихсан байгаа төлөвлөгөөгөө өөрчлөөгүй тэгтэл төлөвлөгөөний биелэлтийг ярихаар мөнгө байхгүй юм чинь хийгдээгүй баахан ажлуудыг биелээгүй гээд тавьчихсан үүнээсээ болоод зарим ажлууд нь хийгдээгүй, хэрэгжээгүй үр дүн муутай гэсэн байдлаар дүгнэгдэж байна  энийг холбогдох  байгууллагууд нь аудит, засгийн газрын хэрэг эрхлэх хяналт хэрэгжүүлэх газар иймэрхүү нөхцөл  байдлуудыг харгалзаж үзэж байгаарай. Улсын төсөв дээр мөнгө тавиагүй мөртлөө төлөвлөгөө дээр хийнэ гээд тавьчихсан тэгэхгүй бол ингээд энэ чинь яг давагдашгүй хүчин зүйл гэдэг юм уу өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар хийгдээгүй ажлууд байх юм бол түүн дээр одоо бас үнэлгээ дүгнэлтээ өгөхдөө цааш цаашдаа бас анхаарч ажиллахгүй бол энэ бас зарим ажлууд дээр манай салбартай холбоотой маш олон зам барина гэчихсэн төлөвлөгөөнд тусгачхаад за тэгчхээд улсын төсөв дээр мөнгийг нь тавьж өгөөгүй. Мөнгө нь тавигдаагүй байж баригдахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл тэр ар ажлынх нь үзүүлэлт нь тааруухан байна аа гээд дээрээс нь одоо юу гэдэг юм. Бид нар хийх гээд байдаг. Одоо хууль эрх зүйн орчноос болоод хийж чаддаггүй ажлууд байж байна. 4C буудлууд олон онгоцны буудлууд барьж байгуулна аа гэсэн. Концессоор зарлаад барих ёстой. Гэтэл Концессын хууль нь өнөөдөр хэрэгжих бол боломжгүй болчихсон. Одоо байгаа Концессын хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болчихсон. Иймэрхүү одоо нэг эрх зүйн орчнуудыг бас нэг цааш цаашдаа бас харж харгалзаж нийслэлийн аудит, гүйцэтгэлийн аудит хийхдээ бас энэ талаас нь бас хардаг байх ЗГ-аас хяналт хэрэг хэрэгжүүлэх газраас үнэлгээ дүгнэлт өгөхдөө бас нөхцөл байдлуудыг маш сайн шалгаж тогтоож бодит байдлыг давагдашгүй хүчин зүйл, бусад нөхцөл байдлыг үнэлж дүгнэж байх талаар анхаарахгүй бол Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд чинь бас хэрэгжихэд, шаардлагатай бол бид өөрчлөлт оруулж болно шүү дээ.