Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа
2024.04.30

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, цагаан будаа, малын тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэсэн.

Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж, импортоор орж ирэх хүсний цагаан будаа, гурил, малын тэжээлд квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа.

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгслийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод зах зээлээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд бүрдүүлж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаанбуудайг импортлоод байна