Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс, Цагааннуур тосгонд ажиллав
2024.05.06

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс, Цагааннуур тосгонд ажиллав

Бүсчилж нэгдэж хөгжихийн үндэс нь эдийн засгийн уялдаа, газарзүйн хүчин зүйл. Гэтэл бид баруун хязгаарын гол зангилаан дээр байгаа Баян-Өлгий аймгийг тусад нь үлдээснээр улстөрийн тойрог зурчихсан.

Иймд цаашдаа баруун 5 аймаг эрх ашиг, эдийн засгийн нөөцөө бүрэн ашиглахын тулд бодлого үйл ажиллагаагаа уялдуулах онцгой шаардлага үүсэж бна. Дотооддоо Монголын баруун бүс төдийгүй БНХАУ-ын Шинжан Уйгур, ОХУ-ын Сибирийн бүстэй хэрхэн эдийн засагжиж ажиллах нь онцгой чухал болсон.

Цагааннуур боомт Монгол, БНХАУ, ОХУ, Казакстан улсуудын зангилаан дээр орших манай улсаас дундад Азийн орнууд руу гарах хамгийн дөт цэг. Гэтэл 2003 онд эхэлсэн чөлөөт бүс одоо хов хоосон хашаа хэвээр. Анх удаа Цагааннуурын тосгон, боомт, чөлөөт бүсээр зочиллоо. Найрсаг зочломтгой казак түмэндээ талархсанаа илэрхийлье, сайн сайхныг хүсэн ерөөе.