Дулаанхаан тосгоныхон өрхийн жижиг аж ахуй, мал, зөгий, төмс хүнсний ногооны аж ахуйг түлхүү эрхэлж байна
2024.05.07

Дулаанхаан тосгоныхон өрхийн жижиг аж ахуй, мал, зөгий, төмс хүнсний ногооны аж ахуйг түлхүү эрхэлж байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нар Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд ажилласнаар иргэдтэй уулзалт хийх томилолтоо өндөрлүүллээ. 

Засгийн газрын үндсэн бодлого чиглэл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хүнсний хувьсгал, Шинэ хоршоо хөдөлгөөн, Төсвийн бодлого, Хөдөөгийн сэргэлтийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг танилцуулж Дулаанхааны иргэдтэйгээ уулзлаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ:

"Шинжлэх ухаанд түшиглэсэн суурьшлын төв" болгоно. Ингэхдээ Металлургийн цогцолбор, Үйлдвэр технологийн парк, Хөнгөн үйлдвэр зэргийг хамтад нь түшиглэж хөгжүүлнэ.

СЭЛЭНГЭ АЙМАГ:

"Хүнсний хувьсгал" буюу хүнс, хөнгөн үйлдвэрийг кластер байдлаар илүү хөгжүүлж, давуу талыг нь ашиглаж "Эдийн засгийн чөлөөт бүс" бий болгоно.

ТӨВ АЙМАГ:

"Бие даасан хот" буюу эрчимжсэн мал аж ахуй, түүхий эд боловсруулж нийлүүлэх кластер, тээвэр логистикийн зангилааг ашиглаж хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг бид боловсруулаад байна.

Сүүлийн жилүүдэд Дулаанхаан тосгонд:
- Зөгийн зоорь,
- 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга,
- Соёлын төвийн барилгын дээврийн засвар,
- Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар,
- Инженерийн шугам сүлжээний засвар,
- Ахмадын байрны засвар шинэчлэлийн ажлууд тус тус хийгдсэн.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль батлагдсаныг онцлон мэдээллээ.

Одоогоос 60 орчим жилийн өмнө Дулаанхааны мод дамжуулах баазыг түшиглэн ойчин ард түмний гараар бүтээгдсэн тус тосгоны хөгжил жилээс жилд өсөн дэвжиж, өрхийн жижиг аж ахуй, мал, зөгий, төмс хүнсний ногооны аж ахуйг түлхүү эрхэлж байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn