Хотын дарга Х.Нямбаатар хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзав
2024.08.02

Хотын дарга Х.Нямбаатар хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзав

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакад “Digital city” төслийг танилцуулж, зөвлөгөө авч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэгвэл хатагтай Жун Сук Пак дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-нь Сөүлийн ухаалаг хотын шагнал буюу “Seol Smart City Prize”-ыг Улаанбаатар хотод гардуулан өгөх хүсэлтэй байгаа гэдгээ хэллээ. Улаанбаатар хотыг уг шагналд мэдээллээ явуулахыг хүсэв.

Уг хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүлээн авч цаашид Улаанбаатар хотод Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах төсөл, Шинэ тойрог замын сүлжээг бий болгох төсөл, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төсөл зэргийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.