Ерөнхийлөгч Улаан-Үд хотод ирлээ
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы дөрөвдүгээр Ерөнхий хуралдаан эхлэх гэж байна. Энэхүү хуралдаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа болон алба
ны зочид төлөөлөгчид Улаан-Үд хотноо 7-р сарын 14-ний өдөр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга В.В.Наговицын гэргийн хамт угтсан юм.“Дэлхийн Монголчуудын чуулган” нь монгол угсаатны хэл бичиг, соёл, зан заншил болон нүүдлийн иргэншлийн өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, тэдгээрийг сурталчлах үйлсэд дэлхийн монголчуудын хүчин чармайлтыг нэгтгэх, тархан суурьшсан монголчууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх эрхэм зорилготой байгууллага юм.2008 онд Австрийн Вена хотод болсон гуравдугаар Ерөнхий хуралдаанаар дэлхийн монголчууд хэл соёлоо даяаршлын өнөөгийн нөхцөлд бэхжүүлэн баяжуулах, монгол туургатны өнөөгийн түүхийг бичилцэж, өвөг дээдсийн өлгий нутаг-Монгол оронтой харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж дүгнэжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы хүндэт Ерөнхийлөгчийн хувиар уг хуралдаанд уригдан оролцож байна.Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Очирбат, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс айлчилж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.