
2024.09.20
Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа-гийн томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд бүхий л дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Суурин төлөөлөгч Винод Ахужад талархал илэрхийлж, тус байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиу-г Монгол Улсад айлчлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсныг сайшаав. Талууд цаашдын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.