2024.09.18

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ГАДААД ХАРИЛЦААГ ТЭЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТУУД ХИЙЛЭЭ

Өнгөрсөн 7 хоногт БНСУ-д болсон “Цэргийн салбарт хариуцлагатай хиймэл оюун ухаан”болон “Сөүлийн батлан хамгаалахын 13 дахь яриа хэлэлцээ”зэрэг дэлхийн аюулгүй байдлын төлөөх санаачилгуудыг эх орондоо амжилттай зохион байгуулагч улсын Батлан хамгаалахын сайд Ким Юн Хён-тай арга хэмжээний үеэр уулзаж, батлан хамгаалах салбарын хөгжлийг дараагийн шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар ярилцлаа.

Мөн АНЭУ, Япон, Канад, АНУ-ын батлан хамгаалахын сайд, төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцлоо.
Мөн дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөл оролцсон “БЭЭЖИН ШЯНШАНЬ ФОРУМ -2024” олон улсын форумд
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, адмирал Дун Жуны урилгаар оролцлоо.
Форумын үеэр БНХАУ, БНКаУ, БНАЛАУ, БНСВУ, ОХУ зэрэг улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нартай уулзан хэд хэдэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.